5/12/2016
Копьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг найз нөхөддөө доорхи 3-н баримтат киног заавал үзээрэй гэж зөвлөе.
PS: Нөгөө FB хаяг маань хаалттай байгаа учир тэр хаяг дээр байсан нийтлэлийг блогтоо хууллаа.Копьютерийн ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг найз нөхөддөө доорхи 3-н баримтат киног заавал үзээрэй гэж зөвлөе.
1. "Citizenfour (2014)". Дөрөвдөгч иргэн буюу энэхүү кинонд Edward Snowden гэх залуугийн тухай өгүүлнэ. Хэрэв анзаарсан бол нэг хэсэгтээ л энэ хүний тухай гадаад мэдээ, энд тэндхийн сонин сэтгүүлээр бичиж байсан. 21-р зууны мэдээллийн технологийн хурдацтай хөгжил бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон ба тэр хэрээр бид бүхэн өөрсдийн хувийн нууц, эрх чөлөөт байдлаа эрсдэлд оруулж байна. Бид нэг товчлуур дараад л тухайн хүний тухай бүх мэдээллийг хардаг тийм өгөгдөл бүхий програм хангамжийг уран зөгнөлт кинон дээрээс л харах боломжтой гэж боддог байсан бол тэр үе аль хэдийн ард хоцорчээ. Ихэнх томоохон компани, корпрациуд бүгд засгийн газарт худалдагдсан ба засгийн газартай нийлж олон нийтийн өмнө, шүүхийн өмнө худал хэлсээр байна. "Та бүхний хувийн мэдээллийг бид аюулгүй хадгаладаг" гэж. АНУ засгийн газар ямар аймшигтай зэвсгүүд/хэрэгслүүд бүтээсэн болох, бид яг үнэндээ хичнээн адчилсан бус нөхцөлд амьдарч байна вэ гэдгийг энэхүү баримтат кинон дээрээс үзэх боломжтой. Дашрамд дурьдахад энэхүү кино 2014 онд Academy Awards -д 'Шилдэг баримтат кино' төрөлд нэр дэвшиж, Оскарийн шагнал хүртсэн юм.
2. "The Internet's Own Boy: The Story of Aaron Swartz (2014)". Интернетийг өөрчилсөн хүү: Aaron Swartz -ийн түүх. Тэрээр 13-н насандаа ArsDigita-н шагнал хүртсэн. Энэхүү шагналыг жилд нэг удаа "хэрэгцээт, боловсролын, хамтын ажиллагааны" гэсэн чиглэлээр ашгийн бус веб хөгжүүлсэн хүнд олгодог. 14-н насандаа RSS(Really Simple Syndicate/Маш энгийн синдикат) 1.0 хөгжүүлэх багийн албан ёсны гишүүн. RSS нь текст болон метадатаг агуулсан web/news feed стандарт. 15-н насандаа Creative Commons үйл ажиллагаанд идэвхитэй оролцон интернетд үнэгүй, эрх чөлөөт мэдээ, мэдээлэл түгээх ажлын төлөө тэмцэж байсан. Тэрээр ердөө 26 насандаа 2013 онд таалал төгссөн юм. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд PIPA/SOPA буюу интернет дахь зохиогчийн эрхийн хоригийн тухай актын эсрэг хүчтэй тэмцэл өрнүүлсэн юм. Тэрээр хувийн нууцийг хамгаалах тал дээр мөн чамгүй ажиллсан байдаг. Бид өнөөдөр интернетд видео, мэдээлэл, зураг, хөгжим зэргийг үнэ төлбөргүй ашиглаж байгаад энэ залуугийн хувь нэмэр чамгүй их билээ. Мөн интернетийн удиртгал хуудас гэж нэрлэгддэг reddit.com -ийг үндэслэгч юм. Түүний амьдрал, хийж бүтээсэн зүйлсийн тухай маш дэлгэрэнгүйг энэ кинон дээрээс үзэх боломжтой.
3. "We Steal Secrets: The Story of WikiLeaks (2013)". Edward Snowden -ий тухай шуугихаас өмнө бас нэг томоохон шуугиан тарьсан явдал бол WikiLeaks АНУ-н нисгэгчгүй онгоц буюу дронууд хэрхэн гэмгүй иргэдийг хөнөөж байгаа бичлэгүүд олон нийтэд ил болгосон явдал байсан юм. Julian Assange нь Австрали гаралтай программист хүн. Тэрээр WikiLeaks -г үүсгэн байгуулагч юм. Энэхүү кинонд Julian Assange болон WikiLeaks нь АНУ түүхэн дэх хамгийн том аюулгүй байдлын нууц уруу нэвтрэсэн хэргийн тухай өгүүлнэ. (Магадгүй Snowden -ий хэрэг үүнээс ч том байх л даа хэхэ)
Яагаад заавал баримтат кино вэ?
Жишээ нь Mark Zukerberg -н тухай The Social Network, Julian Assange -н тухай The Fifth Estate зэрэг УСК нууд хийгдсэн байдаг. Гэхдээ УСК дээр гарсан бүхэн хэтрүүлэгтэй, худал гэдгийг дээрхи хүмүүс өөсдөө хэлсэн байдаг. УСКиног нь баримтат кинотой харьцуулж шүүмжилсэн юм биш шүү. Угаасаа ч тэгэх боломжгүй. Үнэхээр тэдгээр хүмүүсийн тухай арай бодитой зүйлсийг мэдмээр байвал баримтат киног нь үзсэн нь дээр.
Хэрэв дээрхи 3 таалагдвал
TPB AFK: The Pirate Bay Away from Keyboard (2013)
Terms and Conditions May Apply (2013)
гэсэн 2 баримтат киног үзээрэй.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
No comments :
Post a Comment