11/04/2015
Математик
МХТС -ын Програмчлалын Олимпиадын баг (Цахиурт клуб) -ийн гишүүн Т.Билгүүний бичсэн доорхи нийтлэл ихэд таалагдсан тул блогтоо орууллаа."Өрсөлдөөнт програмчлалд, Яагаад одоо болтол Мастер/Улаан кодор/ төрөхгүй байна вэ ?
Мэдээж үүнийг хийхэд маш их цаг, хөдөлмөр хэрэгтэй. Хэн нэг
нь намайг ногоон кодер гэж бодож байвал өөрөөсөө та би ямар кодер билээ
гэж асуухыг хүсэе. Энэ чиглэлээр удаан яваагүй ч олж мэдсэн зүйлээ
шинээр эхэлж байгаа болон цаашид бэлтгэлээ таслахгүй хийх гэж байгаа
хүмүүстэй хуваалцахыг хүслээ. Би сүүлийн 2 сар хувьдаа л шаргуу бэлтгэл
хийж байна. Мэдээж жоохон ч гэсэн сайжирсан бас олон зүйл
сурсан. Саяханаас Би энэ эрчээрээ яваад байхуу алгоритм сурах аргаа
өөрчлөх хэрэгтэй юу гэж асуух болсоны үр дүнд өчүүхэн ч гэсэн өөрийн
туршлага болон олон улаан кодеруудын блогыг уншсны үндсэн дээр олж
мэдсэн зүйлээ хэлэе. Мэдээж бид Алгоритмын бодлогыг Dynamic, Graph,
Divide & Conquer, гэх мэтийн төрөл бүрд анигилж тус бүрийн онолыг
судлан бодлогоо бодон бэлтгэлээ хийдэг. Бид энэ маягаараа хэдэн мянган
бодлого бодоод байвал хязгаарлуу дөхөх нь мэдээж. Гэвч маш их цаг
хөдөлмөр бас цаашдаа ч шийдвэрлэж чадахгүй олон бодлоготой нүүр тулсаар
байх болно. Харин би саяханаас илүү хурдан бас үр дүнтэй сайжрах арга нь
бүх алгоритмын үндэс буюу математикын шинжлэх ухааныг гүнрүү нь орж
судлах хэрэгтэй гэдгийг олж мэдлээ.
Гүн рүү нь орж судлах гэдэг нь
аймшигтай сонсогдож байна уу? Зүгээр л 10 жилд болон их сургуульд үзсэн
бүх математик онолоо сэргээж цаад утга хэрэглээ талруу нь ор, ялангуюа
Бүхэл тоон Математик буюу Дискрет Математикыг гүнд нь орж судлан /Art of
Proof/ баталгаа хийх олон арга техник судлан дээшээ явах хэрэгтэй. Бид
математикийг тойрох гэж оролдосноос асар их цагийг алдана гэдгийг хэлэе.
Улаан кодер болмоор байна уу Математикыг бүү март!!!!" - Билгүүн
Сүүлийн үед бодоод байхад 10 жилдээ мөн их сургуульд ч тэр математик гэх ойлголтыг төдийлөн ойшоолгүй програмчлал гэдэг зүйлийг тусад нь авч үзэж, тусдаа ойлголт мэт суралцаж байжээ. Энэ ойлголт маань алдаатай, ерөөсөө л програмчлал гэдэг бол математикийн өөр нэгэн толин тусгал гэдгийг саяханаас л ойлгож байна.
"Философи" хичээлийг судлаж байхад байгалын ухааны үндсэн суурь болох "математик" миний анхаарлыг ихэд татсан.
Сургуулийн эрдэмтэн багш нар, нөхөд энэ мэтээр математикийг ярих нь математик судлах сонирхолыг минь улам бүр ихэсгэж байна.
Subscribe to:
Post Comments
(
Atom
)
No comments :
Post a Comment