4/01/2016

Видео тоглоомын хөдөлгүүр (Богино)

Компьютерийн ухаан / Копьютер график / Өгүүлэл (хураангуй, богино хувилбар)

Тоглоомын хөдөлгүүр гэдэг нь видер тоглоом хөгжүүлэхэд зориулсан програм хангамжийн фреймворк юм. Тоглоомын хөдөлгүүрийг ашигласнаар тоглоом бүтээх үйл явцийг хурдан, хялбар, уян хатан болгож өгдөг. Ихэнхдээ видео тоглоомын зах зээлд ноёрхогч стиуд, компаниуд өөрсдийн гэсэн тоглоомын хөдөлгүүрүүдийг хөгжүүлсэн байдаг. Эсвэл тусгайлан хөдөлгүүрүүдийг худалдаж авсан байна. Том хэмжээний видео тоглоом хөгжүүлнэ гэдэг нь програм хангамжийн үйлдвэрлэлтэй харьцуулвал харьцангүй нүсэр бүрэлдхүүнтэй, урт хугацааны төсөл байдаг. Тоглоом хөгжүүлэлтийг кино бүтээхтэй харьцуулж болох юм.

Дэлхийн зах зээлд тоглоомууд өрсөлдөхийн хэрээр хөдөлгүүрүүд ч гэсэн хоорондоо өрсөлдөж байдаг. Тоглоомын механик, моделуудын хөдөлгөөн, гэрэл, сүүдэр, нарийвчлал, тоглолт зэрэг бүх зүйл нь тухайн тоглоомын хөгжүүлэгдсэн хөдөлгүүрээс хамаарна. Хүчтэй хөдөлгүүртэй бол тоглоомыг хөгжүүлэх потенциал нь тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Өнөө үеийн хамгийн хүчтэйд тооцогдож буй тоглоомын хөдөлгүүрүүдэд Snowdrop, Unreal, Frostbite, CryEngine, AnvilNext, Disrupt, Unity зэргийг дурьдаж болох юм. Дээр дурьдагдсан хөдөлгүүрүүдээс олон нийтэд зориулсан үнэгүй хувилбартай хөдөлгүүр нь Unreal болон Unity хоёр юм.

Тоглоомын хөдөлгүүр дээр тухайн хөдөлгүүрт мэргэшсэн тоглоом хөгжүүлэгч нар ажиллана. Хөдөлгүүрийн удирдах самбараас тоглоом руу шууд бодит цагийн (real-time) байдлаар хандах боломжтой мөн тоглоомон дахь обьектууд руу гёометр дүрсийн координатаар хандах, ар талд хийгдэх логик тооцоололуудыг кодчилох зэрэг тоглоомонд агуулагдах бүх зүйлс тоглоом хөгжүүлэгчийн гараар хөдөлгүүрт хийгдэнэ. Тоглоомын хөдөлгүүр нь дотроо хэд хэдэн бүрэлдхүүн хэсэгт хуваагдана. Үүнд :
  • Үндсэн тоглоомын програм :
    • Алгоритмоор хөгжүүлж, баяжуулсан үндсэн тоглоомын логик. Энэ нь рендерлэх болон дуу, хөгжим эсвэл оролт гаралтаас тусдаа ойлголт юм.
  • Рендерлэх хөдөлгүүр
    • Тоглоомын хөдөлгүүр өөрийн гэсэн рендерлэх арга барил, модуль байдаггүй. Харин GPU эсвэл CPU дээр тулгуурласан өөр програм хангамжийн API(Application programming interface) ашиглан рендер хийдэг. Жишээ нь Direct3D, OpenGL гэх мэт.
    • DirectX, Simple DirectMedia Layer, OpenGL гэх доод түвшиний сангууд хамгийн өргөн ашиглагддаг.
    • Тоглоомын хөдөлгүүрүүд нь C++,C эсвэл Java гэх мэт ямар програмчлалын хэлэн дээр хөгжүүлэгдсэнээс хамааран ялгаатай түвшинд хандалт хийдэг
  • Аудио хөдөлгүүр
    • Энэ нь ямар ч дуутай ажиллаж чадах алгоритмын ашиглах боломжтой байх ба CPU дээр тооцооолол хийдэг. Мөн OpenAL, SDL audio, Xaudio 2, Web Audio гэх програмуудын API дамжин ажилладаг.
  • Физик хөдөлгүүр
    • Тоглоомыг илүү бодит мэт болгохын тулд физикийн хуулиудыг ашиглаж тоглоомонд хэрэгжүүлждэг
  • Хиймэл оюун ухаан
    • Хиймэл оюун ухаан нь ихэнхдээ програм хангамжийн инженерүүдийн зохиосон тусгай модулиуд бүхий програм байдаг


Ашигласан материал / Эх сурвалжууд :


No comments :

No comments :

Post a Comment